УНТЭ нь Кён Хи Их сургуулийн Эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2017 оны 4 сарын 21

УНТЭ нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд  өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгийн тусламж үйлчилгээ болон  шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр олон эмнэлэгтэй хамтран ажилладаг.

 

Тус ажлын хүрээнд эмнэлгийн удирдалга, эмч, сувилагч, мэргэжилтэнүүд гадааны эмнэлгүүдэд урт болон богино хугацааны сургалтанд хамрагдаж,  мэргэжлийн чиглэлээр  олон улсын хурал, чуулганд оролцож харилцан туршлага судалдаг билээ.

Өнөөдөр энэхүү хамтын ажиллагааны хүрээнд УНТЭ- ийн Сратеги төлөвлөлт эрхэлсэн захирал Д. Далайжаргал, Кён Хи Их Сургуулийн Эмнэлгийн ерөнхийлөгч Кү Чан Нам нар хамтын ажиллагааны санамж бичигт  гарын үсэг зурлаа.

Санам бичиг зураг арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Меок, Кён Хи Их Сургуулийн Эмнэлгийн ерөнхийлөгч Кү Чан Нам, Гадаад харилцааны албаны дарга Жо Гуан Рү, Солонгос уламжлалт эмчилгээний төвийн эмч Ён Сун Во, Ерөнхий менежер, Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний багийн гишүүн Ли Вон Хэн зэрэг албан хүмүүс байлцлаа.

Энэ үеэр Кү Чан Нам зүгээс  Монгол Улсын ууган эмнэлгийн нэг болох УНТЭ-тэй  сургалт судалгаа, Гастроэнтерологи, Уламжлалт нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дашрамд дурдахад, Кён Хи эмнэлэг нь уламжлалт анагаах ухаанаар анхдагч гэдгээрээ ихээхэн онцлогтой аж.

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42786
0 эможи
keyboard_arrow_up