Гар, хөл, амны өвчин нэмэгдэх хандлагатай байна

2017 оны 4 сарын 17

Гар, хөл, амны өвчнөөс сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Уг цочмог халдварт өвчин нь хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг.

Вирүсээр бохирлогдсон ус, хүнс, хөрс эд зүйлс, бохир гараар халдвар дамжих бөгөөд нууц үе нь ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног үргэлжилнэ.

Өвчлөлийн эхний долоо хоногт хамгийн их халдвартай, вирус өтгөнөөр долоон долоо хоногийн турш гадагш ялгарч болно. Бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилж, хүндрэлийн 90 хувь нь дөрөв хүртэлх насанд тохиолддог байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42595
0 эможи
keyboard_arrow_up