ЭМЯ: Тусгай зөвшөөрлийн шинжээч нарт зориулсан сургалт эхэллээ

2017 оны 4 сарын 17

Эрүүл мэндийн яам нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хууль болон  Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд нийцүүлэн гадаадын хөрөнгө оруулалттай болон улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, оношлуур үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрлийг олгож байна.  Эрүүл мэндийн тухай хуулийн 19.11 заалтын дагуу Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд орон тооны бус шинжээчийг ажиллуулдаг. 2017 онд шинжээч нарын сонгон шалгаруулалтыг хийж, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 1 сарын 16-ны өдрийн 23 дугаар тушаалаар 33 хүнийг тусгай зөвшөөрлийн шинжээчээр томилон “Ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа бөгөөд дээрх хүмүүст зориулсан сургалт зохион байгуулж байна. Сургалтад эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ Шинээр сонгогдсон шинжээч нарын тусгай зөвшөөрлийн холбогдолтой хууль, журам, эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагааны стандарт стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагын ажлын байранд хяналт үнэлгээ хийх нэгдсэн арга зүйгээр хангаж чадавхжуулахын тулд энэ сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын хөтөлбөрт та бүхний цаашдын ажилд хэрэгцээтэй мэдээллүүд  багтсан тул идэвхитэй оролцохыг хүсье. Энэ сургалтын бас нэг зорилго нь эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагуудад үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгохын тулд харилцан ярилцаж, санал солилцохоор төлөвлөсөн. Иймд өөрсдийн мэдлэг, туршлагад тулгуурлан тухайн байгууллагын үйл ажиллагааг үнэлэхэд тохирох шалгуур үзүүлэлтийг оновчтой сонгоход дэмжлэг үзүүлэхийг хүсье гэлээ.

 

      

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42580
0 эможи
keyboard_arrow_up