УНТЭ-ээс нэг сарын аяны хүрээнд хийсэн ажлаа дүгнэлээ
ЭМЯ, ЭМХТ-өөс зарласан Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх ажлын хүрээнд УНТЭ- ийн ЧДХА, ЭМ зүйн алба хамтран УНТЭ-ээс “Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт, сэргийлэлт” сэдэвт уралдаант нэг сарын аянаа дүгнэлээ.
Аяны хүрээнд 2 тасаг, / төв/ хамтран 1 баг болж 8 баг өрсөлдсөн юм.
Уг аянаар нэгдүгээрт эмч, эмнэлгийн ажилчдыг антибиотикийн нянгийн тэсвэрлэл үүсэхээс сэргийлж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх. Антибиотикийн жор бичилт, Хоёрдугаарт, үйлчлүүлэгчдийн эмийн зохистой хэрэглээ, ялангуяа нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээнд сургах,мэдээлэл хэрхэн өгснөөр дүгнэсэн юм.
Өнөөдөр УНТЭ-ийн ерөнхий захирал Б. Бямбадорж уралдаант аяны эхний гурван байрын шагналыг гардууллаа.
Нийлбэр дүнгээр:
1 дүээр байранд “Макрофаг " Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төв, дотоод шүүрэл судлалын төв"-ийн хамтарсан баг түрүүлж “Өргөмжлөл” 1 сая төгрөгөөр
2 дугаар байранд “ E- Coli” Гастроэнтерологийн төв, бөөрний эмгэгийн төвийн хамтарсан баг “ Өргөмжлөл 800.000
3 дугаар байранд “ MRSA” Мэдээгүйжилт хагалгааны нэгдсэн тасаг, ерөхий мэс заслын клиникийн хамтарсан баг “Өргөмжлөл” 500000