Өдөрт 60-80 шинжилгээ унших боломжтой телепатологийн микроскоп ашиглаж байна

2017 оны 4 сарын 11
Өнөөдөр эмгэг судлалын тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг сайжруулах теле хурал боллоо.

 

 

 

 

Хурлын үеэр эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Монголд хийгдсэн шинжилгээ бусад оронд очоод үзүүлэхэд яагаад оношийн зөрүү гардаг вэ? Энэ л асуудлыг шийдэхэд өнөөдрийн теле хурлын ач холбогдол оршиж байна. Манай салбарын гол суурь судалгаа, хөгжил дэвшил болсон эмгэг судлалыг хөгжүүлэх нь чухал. Тийм ч учраас Эмгэг судлалын үндэсний төвд өнгөрсөн 11 дүгээр сард хамгийн сүүлийн үеийн, өдөртөө 60-80 шинжилгээ унших хүчин чадал бүхий телепатологийн микроскоп авч өгсөн. Энэ нь нэг удаа 4 слайд зэрэг уншиж, интернэтээр хүссэн газартайгаа холбогдон саналаа солилцож, эцсийн оношийг тавих боломжийг бүрдүүлсэн том алхам болсон гэв.

Уг хуралд 21 аймгийн эмч, эмнэлгийн дарга нар, нийслэл болон ЭМЯ-ны харьяа эмнэлгийн удирдлагууд, эмч нар оролцлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42387
0 эможи
keyboard_arrow_up