УНТЭ-ийн Сувилахуйн салбарын “Сувилахуйн судалгаа -12” эрдэм шинжилгээний хурал боллоо

2017 оны 4 сарын 07

УНТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн албанаас 2017 оны Олон Улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд  сувилагчийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор

“Сувилахуйн судалгаа -12” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг УНТЭ-ийн Судалгаа, төсөл хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга  АУ-ны доктор Н. Сувд  нээж илтгэгчдэд амжилт хүслээ.

УНТЭ-ийн эмч, сувилагчид өөрсдийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд олон улсын сургалтын программад суурилсан сургалт семинарт байнга хамрагддаг. ‘’Сувилахуйн судалгаа-12’’ судалгаанд нийтдээ 19 илтгэгчийн илтгэлийг хүлээн авч, нотолгоонд суурилсан байдал, үндэслэл, эмнэлзүйн ач холбогдол, статистик боловсруулалт, оюун дүгнэлт, хэлцэмж зэргийг үндэслэн 10 илтгэл сонгогдлоо. 

Илтгэл :

1.    Бөөр, шээс дамжуулах замын чулууг, зайнаас бутлах эмчилгээний үр дүн

2.    Архаг гемодиализын эмчлүүлэгчийн артери венийн фистул судас ба гемодиализ эмчилгээний чанарыг судалсан нь

3.    Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн этилен оксидын аппаратны ашиглалт, хүний биед нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл

4.    Бага насны хүүхдүүдийн дундах бөөрний түүдгэнцэрийн эмгэгт хүргэж буй эрсдэлт хүчин зүйлс болон шээсний шинжилгээний өөрчлөлт судалсан үр дүн

5.    Ариутгал халдваргүйтгэлийн тасагт бэлтгэгдсэн мэс заслын хагалгааны бор материалын өнөөгийн байдал, хэтийн төлөв

6.    УНТЭ-т үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн сонсгол бууралтын үнэлгээ болон сонсгол бууралттай үйлчлүүлэгчтэй харилцах арга зүй

7.    УНТЭ-ийн нүдний тасагт хэвтэн эмчлүүлсэн птеригумтэй өвчтөний нүдний хуурайшилтын зэргийг судалсан нь

8.    Цахим сувилгааны түүхийн хөтлөлтийг  үнэлэх нь

9.    Жирэмсэн эмэгтэйчүүдийн бөөр шээс дамжуулах замын өвчлөлийг судлах нь

10.  Эрчимт эмчилгээний тасгийн ачаалал болон орчны халдварын хамаарал гэсэн сэдвүүдээр тавигдлаа.

 

 

Итгэлийг:

1.     АШУҮИС-ийн Насанд  хүрэгсэдийн сувилахуйн тэнхимийн эрхлэгч Сувилахуй Ухааны доктор Д. Солонго

2.    УНТЭ-ийн ЭЭСНЛабораторын эрхлэгч АУ-ны доктор С.Чимэдцэрэн

3.    УНТЭ-ийн Судалгаа, төсөл хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга АУ-ны доктор Н. Сувд нар шүүн тунгаалаа.

Өөрсдийн эрдэм мэдлэг оюун ухаанаа сорин өрсөлдсөн 10 итгэгчдээс

Тэргүүн  байранд: ‘’УНТЭ-т үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн сонсгол бууралтын үнэлгээ болон сонсгол бууралттай үйлчлүүлэгчтэй харилцах арга зүй’’ илтгэлээр УНТЭ-ийн ЧХХМЗТасгийн ахлах сувилагч С. Оюунханд шалгарч

Дэд байранд: ‘’Бага насны хүүхдүүдийн дундах бөөрний түүдгэнцэрийн эмгэгт хүргэж буй эрсдэлт хүчин зүйлс болон шээсний шинжилгээний өөрчлөлт судалсан үр дүн’’ илтгэлээр  УНТЭ-ийн БЭСТасгийн сувилагч  М. Одонгэрэл 

Гутгаар байранд: ‘’ Цахим сувилгааны түүхийн хөтлөлтийг  үнэлэх нь’’ илтгэлээр УНТЭ-ийн  Сувилахуй эрхэлсэн албаны арга зүйч Т. Буянжаргал нар шалгарлаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд өөрсдийн судалгаа илгэлээрээ  өрсөлдсөн 10 судлаач сувилагчдын эрдэм шинжилгээний бүтээл нь УНТЭ-ээс эрхлэн гаргадаг “Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл”-ийн 2017 оны шинэхэн дугаарт нийлэгдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42320
0 эможи
keyboard_arrow_up