Энэтхэгийн тэргүүлэх зэргийн эмч нар Улаанбаатарт үнэ төлбөргүй үзлэг хийнэ

2017 оны 4 сарын 04

Энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Энэтхэг улсын “Фортис” группын элэг, чөмөг шилжүүлэн суулгадаг тэргүүлэх зэрэглэлийн эмч нар Улаанбаатар хотноо буюу Улсын клиникийн Нэгдүгээр төв эмнэлэг, “Интермэд” эмнэлэгт ажиллаж, элэгний болон, цусны эмгэг, хорт хавдар өвчлөлийн хүрээнд үнэ төлбөргүй үзлэг хийх юм байна.

Энэ удаад тус группын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүд элэгний өвчлөл зонхилж байгаа Монгол Улсад ажиллаж, туршлага солилцож, цаашлаад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд ирж хийхэд хамтран ажиллах талаар судлахаар төлөвлөжээ. Төлөөлөгчдийг “Фортис” группын Элэг шилжүүлэн суулгах болон Дотрын мэс заслын тасгийн дарга Др.Вивек Виж, Клиникийн Гематологийн болон чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн дарга Др.Рахул Бхаргава нар ахлан ирэх аж.

Др.Вивек Виж нь Монголын 50 гаруй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийснээрээ хэдийнэ танил болжээ. Др.Виж болон түүний баг хамт олон нийт 2500 гаруй элэг шилжүүлэн суулгасан бөгөөд өвчтөнд 95 хувь, донорт 100 хувийн амжилттай хийж гүйцэтгэснээрээ дээд амжилт тогтоожээ. 2015 онд тэрбээр АНУ-ын Чикаго хотноо Элэг шилжүүлэн суулгах олон улсын нийгэмлэгийн хүндэт шагналыг хүртжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42196
0 эможи
keyboard_arrow_up