Эрүүл мэндийн салбар хөрөнгө оруулалтын зөвлөлтэй боллоо

2014 оны 6 сарын 10

 Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТанхимтай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ыг энэ сарын 07-ны өдөр Төрийн ордноо амжилттай зохион байгууллаа.  Энэхүү чуулга уулзалтад гадаад, дотоодын 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцож, эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, боломжийн талаар хэлэлцсэн. 

“Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ын үр дүнгийн нэг болгож, Эрүүл мэндийн сайдын дэргэд “Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын зөвлөл” байгуулагдаж байгааг салбарын сайд албан ёсоор чуулганыг хааж хэлсэн үгэндээ мэдэгдлээ. 

Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Барилга хот, байгуулалтын яам, МҮХАҮТ, Худалдан авах ажиллагааны газар зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй байх ажээ.   

“Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын зөвлөл” нь нэн тэргүүнд иргэдийн хэрэгцээг тодорхойлон гаргаж, үүн дээр үндэслэн санхүүжилт босгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санжүүжилт болон нийгмийн нөөцийг дайчлан үйл ажиллагааг явуулахад эрүүл мэндийн салбарыг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах юм. Мөн үйл ажиллагааныхаа хэрэгжилтэд хяналт тавина. 

Түүнчлэн төр хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх, төрийн ажлыг хувийн хэвшлийн байгууллагад зөвшөөрлөөр шилжүүлэхэд учирч буй аливаа сөрөг нөлөөлөл, чирэгдэл, хүнд суртлыг бууруулахын тулд яаж ажиллах, үүнийг дагаад бодлогын ямар баримт бичигт өөрчлөлт оруулах хэрэгтэй вэ гэдэг тал дээр голлон ажиллана. 

“Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-аас шат шатны байгууллагад ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг тусгасан зөвлөмж гарсан. Уг зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зөвлөл ийнхүү байгуулагдаж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4213
0 эможи
keyboard_arrow_up