ФОТО:Шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур”-ын эзэд тодорлоо

2017 оны 3 сарын 31
 

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг 7 дахь жилдээ зохион байгууллаа.

Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал болсныг эмч нар хэлж байна.

Тус шагналд нэр дэвшихээр нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нэр дэвшин өрсөлдсөн юм.  Ёслол хүндэтгэлийн жиллагаанд  Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ТНБД П.Очирбат, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж болон бусад албаны хүмүүс, эмч нарын төлөөлөл оролцлоо.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:

 Одоогоос 7 жилийн өмнө “Алтан чагнуур” шагналын тухай бодол санаа “Алтан дэнлүү” гэдэг арга хэмжээнд оролцоод эмч нарыгаа алдаршуулж, урам өгөх арга хэмжээ зохион байгуулах бодол төрж, журам боловсруулан тэргүүлэгчдийн тогтоолоор баталж билээ.

Эрүүл мэндийн салбар, ажиллагчдын чадавх, хөдөлмөр зүтгэл улс орны хөгжил, амар амгалан байдлыг хангахад үеийн үед түүхэн үүргээ гүйцэтгэж ирсэн билээ. Монгол Улсын хүн амын өсөлт, хөгжил төдийгүй нийгмийн өөрчлөлт шинэчлэлд ч Эрүүл мэндийн салбар, түүний ажиллах хүчин түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн нь бидний бахархал юм. Салбарын  ажлыг үеийн үед үүрч ирсэн эмч эмнэлгийн ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, сургаж тэднийгээ халуун сэтгэлээр бойжуулж ирсэн гавьяатан бол үе үеийн Монголын эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн байгууллагын идэвхтэнүүд гэдгийг хүндэтгэлийн энэхүү индэр дээрээс бахархан, онцлохыг хүсч байна.

Одоогоос 7 жилийн өмнө “Алтан чагнуур” шагналын тухай бодол санаа  “Алтан дэнлүү” гэдэг арга хэмжээнд оролцоод эмч нарыгаа алдаршуулж, урам өгөх арга хэмжээ зохион байгуулах бодол төрж, журам боловсруулан тэргүүлэгчдийн тогтоолоор баталж билээ. 

Эмч хэмээх эрхэм алдрыг, энэрэхүйн дээд элбэрэлт үйлсийг тань түмэн олондоо алдаршуулах зорилго маань  үндэсний хэмжээнд уламжлалт хүндэтгэл, ёслолын  үйл ажиллагаа болж ирлээ.  

    Эрүүл мэндийн салбар, ажиллагчдын чадавх, хөдөлмөр зүтгэл улс орны хөгжил, амар амгалан байдлыг хангахад үеийн үед түүхэн үүргээ гүйцэтгэж ирсэн билээ. Монгол Улсын хүн амын өсөлт, хөгжил төдийгүй нийгмийн өөрчлөлт шинэчлэлд ч Эрүүл мэндийн салбар, түүний ажиллах хүчин түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн нь бидний бахархал юм.

 Салбарын  ажлыг үеийн үед үүрч ирсэн эмч эмнэлгийн ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, сургаж тэднийгээ халуун сэтгэлээр бойжуулж ирсэн гавьяатан бол үе үеийн Монголын эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн байгууллагын идэвхтэнүүд гэдгийг хүндэтгэлийн энэхүү индэр дээрээс бахархан, онцлохыг хүсч байна.

Аливаа улс орон, байгууллагын хөгжил дэвшлийг нэг нь санаачилж нөгөө дэмжиж нийтээр үр шимийг нь хүртэх нь  жам билээ. Тиймээс  ажлын хүндийг эрсдэл дунд үүрч яваа эмч эмнэлгийн ажилтнуудынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөөх МЭМАҮЭХ-ны санаачлага тэмцэл хөдөлгөөнийг өрнүүлж төр нь хүнээ хөгжүүлэх хайрлах, үнэлэх, хамгаалах үүргээ ухамсарт шийдвэрийг гаргуулахын төлөө тууштай тэмцэх болно. Ингээд 10000 орчим эмч нараас мэргэжил ур чадвар, санаачлага, бүтээлээрээ цойлон шалгарч шинээр “Алтан чагнууртан” -аар шалгарах гэж байгаа  12 эмч нартаа Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн холбоо болон хувиасаа баяр хүргэж  хамтын ажилдаа амжилт хүсье. Эмч нарын маань алдар өндрөөс өндөрт мандан бадарч яваг ээ.

Энэ жилийн “Алтан чагнуур”-ын эзэд болсон эмч нарыг танилцуулж байна.

Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн нүүр амны согог заслын тасгийн их эмч, нүүр амны согон заслын  багш Л.Өнөржаргал

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс  оношлогооны их эмч Б.Уранцэцэг

ХӨСҮТ-ийн шинэ болон сэргэж буй халдварын тасгийн эрхлэгч Ж.Улаан

Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрлийн  мэс заслын тасгийн их эмч Л.Аважигмэд

Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч , мэс заслын эмч Г.Сахьябазар

Баянзүрх эмнэлэг” ХХК-ний насанд хүрэгсдийн өвчин  судлалын их эмч Ш.Дэлгэрмаа

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Ч.Жавзан

ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн нөхөн үржихүйн поликлиникийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Пагма

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн чанар цусны сонор сэрэмжийн албаны дарга, лабораторын их эмч Т.

УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шижлүүлэн суулгах төвийн эрхлэгч их эмч Н.Оюундэлгэр



123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123
123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42093
0 эможи
keyboard_arrow_up