Олон улсын эмч нарын баярын мэндчилгээ

2017 оны 3 сарын 30

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд  мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа болон эрүүл мэндийн салбарын алтан түүчээ болсон ахмад буурал эрдэмтэн багш, эмч нартаа “Олон улсын эмч нарын өдөр”-ийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

 Монгол улсын эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн чадвар чансаа улам бүр сайжран орчин үеийн техник, технологийн дэвшлийг эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх шатанд нэвтрүүлж чадсан. Эх орондоо чанартай эмчилгээ, оношлогоо шинжилгээг хийлгэх боломжийг ард иргэдэд бий болгосон нь та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн, ажлын амжилт юм гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс эмч мэргэжилтнүүдийн чадварыг нэмэгдүүлэх, ажиллах орчинг сайжруулах, ажлын ачаалал, цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр санаачлагатай ажиллаж байна.

Та бүхэн өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаа улам бататгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхийн төлөө өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллана гэдэгт итгэж байна.

Та бүхний ариун цагаан үйлс улам өргөжин дээшлэх болтугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42083
0 эможи
keyboard_arrow_up