“Алтан чагнуур”-ын эзэд өнөөдөр 14 цагаас тодорно

2017 оны 3 сарын 30

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан жил бүрийн гуравдугаар сарын 30-нд зохион байгуулдаг “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслол өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд 14 цагаас болно.

Тус арга хэмжээгээр хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарыг дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэл, согог засал, чих, хамар, хоолой, нүүр ам, нүд, мэдрэл, сэтгэц, арьс, халдвар, сэргээн засал эмчилгээ болон өрх, эмгэг, сүрьеэ, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, хавдар, мэргэжлийн шалтгаант өвчин, дүрс оношлогоо, эмнэлзүйн лаборатори, уламжлалт анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд зэрэг үндсэн мэргэжил болон тэдгээрийн төрөлжсөн нарийн мэргэжил тус бүрээс нэг эмчийг шалгаруулна.

“Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг MNC телевиз шууд дамжуулан хүргэх бол TV5 телевиз 4сарын 2-ны өдөр буюу ням гарагт бүрэн эхээр нь үзэгчдэдээ хүргэж ажиллана. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42072
0 эможи
keyboard_arrow_up