ӨНӨӨДӨР: Дэлхийн эмч нарын өдөр

2017 оны 3 сарын 29

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Дэлхий нийтийн хэмжээнд эмч нарын эрхийг хамгаалах өдрийг гуравдугаар сарын 30-ны өдөр тэмдэглэдэг.

 

1933 онд Eudora Brown гэдэг Америк эмч мэдээгүйжүүлэх тариа хэрэглэн өвчтөнд ямар ч зовиур мэдрүүлэлгүйгээр хоолойн хавдрыг авснаар мэс заслын шинжлэх ухаанд шинэ нээлт амжилттай хөгжсөн түүхтэй. Тиймээс АНУ-д Дэлхийн эмч нарын өдрийг анх гуравдугаар сарын 30-ны өдөр тэмдэглэж эхэлжээ. Тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн байна.

Олон улсын хэмжээний тэмдэглэлт энэ өдөр эмч мэргэжлээрээ бахархах, олон нийтэд таниулан сурталчлах, эдгэрсэн хүмүүс эмчдээ чин сэтгэлийн үгээ хэлдэг өдөр болгон өргөжүүлсээр ирлээ. Манай эрүүл мэндийн байгууллагууд ч дээрх ажлын хүрээнд олон талт үйл ажиллагаа явуулж, өргөнөөр тэмдэглэхийн сацуу өвчнөөс нь алааршуулж өгсөн эмч нартаа талархал илэрхийлдэг билээ. Мөн "Алтан чагнуур" шилдэг эмч шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг юм.

Манай улсын эрүүл мэндийн байгууллагаар жилдээ олон мянган хүн амбулаторийн үзлэг хийлгэж, 700 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.

Ингээд хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийн төлөө амь биеэ  үл хайрлан тэмцэж яваа үе үеийн эмч нартаа "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн мэнд хүргээд цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 Дашрамд дурдахад өнөөдөр "Алтан чагнуур"-ын эзэд өнөөдөр тодорно. Энэ шагналыг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгодог юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42041
0 эможи
keyboard_arrow_up