ЭМЯ-нд газар хөдлөлтийн бэлэн байдлын дадлага сургуулилт боллоо

2017 оны 3 сарын 24

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх Лхагва гарагийг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгосонтой холбогдуулан 3 дугаар сарын 22, 23 –ны өдрүүдэд Эрүүл мэндийн яаман дээр газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдлыг хэрхэн хангах, хор уршгийн талаар танхимын сургалт болон дадлага сургуулилт зохион байгуулав.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Газар хөдлөлтийн үед хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх, хувь хүний бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн байгууллагын аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах нь чухал. Дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд болсон гамшгууд тухайлбал, БНХАУ, Гайти, Чили, Япон улсад болсон газар хөдлөлтүүд, түүний сургамж, нөгөө талаас манай судлаачдын судалгаанаас үзэхэд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргийлэхэд хувь хүн, гэр бүлээс эхлээд байгууллага, хамт олны бэлэн байдлыг хангах нь зүйтэй юм. Энэхүү сургуулилт нь та бүхэнд газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын талаар мэдлэг олгож, хувийн бэлтгэл хангахад ач тусаа өгсөн гэдэгт итгэлтэй байна. Газар хөдлөлтийн үед өгсөн зөвлөмжийн дагуу аюулгүйн зурваст эсэн мэнд гарсан та бүхэнд баяр хүргэе гэв.

    Ийнхүү ЭМЯ газар хөдлөлтийн бэлэн байдлын дадлага, сургуулилтыг 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41914
0 эможи
keyboard_arrow_up