С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй болгох шийдвэр гаргажээ

2017 оны 3 сарын 22

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болжээ. Тус хуралдаанаар элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох лабораторийн шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар болсон байна. Ингэснээр ирэх сарын 1-нээс иргэд С вирусийн шинжилгээ үнэ төлбөргүй өгөх боломж бүрджээ. Гэхдээ элэгний С вирус тогтоох лабораторийн шинэжилгээний зардлын дээд хязгаарыг 120.000 төгрөгөөр тогтоож даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийн дагуу 2017 онд уг шинжилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.9 тэрбум төгрөг зарцуулах юм. Удахгүй итгэмжлэгдсэн лабораториудын нэрийг зарлах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41845
0 эможи
keyboard_arrow_up