УНТЭ-т “ТУСЛАХ СУВИЛАГЧ- ШИНЭ ХАНДЛАГА" төсөл амжилттай хэрэгжиж эхэллээ
2017 оны 3 сарын 15
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн санаачлагаар эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор яамны харъяа эмнэлгүүдэд “Туслах сувилагч”-ийн ажлын байрыг бий болгох төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн үр дүнд УНТЭ- т 25 туслах сувилагчийн ажлын байр бий болгожээ. Тэд төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилахуйн тусламж үйлчилгээний ажлын байрны сургалтанд хамрагдаж 2017 оны 3 дугаар сарын 13-аас сувилахуйн тусламж үйлчилгээний ажлын гараагаа эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41650
0 эможи