Ариун цэврийн байгууламжийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ

2017 оны 3 сарын 14

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сантай хамтран “ Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Зөвлөлдөх уулзалтын нээлт өнөөдөр Шангрила зочид буудлын хурлын танхимд эхлэлээ.

hural2 (1)

Уулзалтыг Эрүүл мэндийн сайд  А.Цогцэцэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнэс нар нээж үг хэллээ.

 Энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго нь хүйтэн уур амьсгалтай орнуудын онцлогт тохирсон ариун цэврийн байгууламжийн зохистой шийдлүүдийн талаар туршлага солилцож, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, арга замыг нь судлах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

hural3

Зөвлөлдөх уулзалтад ЭМЯ, БОАЖЯ, БСШУСЯ, БХБЯ, НЗДТГ, Барилгын хөгжлийн төв, 21 аймгийн ЭМГ, болон АНУ, ИХ Британи, Швед, БНХАУ, Герман, улсын эрдэмтэн судлаачид, ДЭМБ, Дэлхийн банк, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллага, ДЭМОУБ, МУЗН, төрийн болон ТББ-ын 170 гаруй төлөөлөгч оролцож байна.

hural1

Уг зөвлөлдөх уулзалтыг угтан Эрүүл мэндийн сайд эмнэлгийн үйлчилгээний орчин нөхцлийг сайжруулж үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах, халдвар хамгааллыг өндөржүүлэхийг эрхэм болгон эрүүл мэндийн салбаруудын дунд  “Шилдэг ариун цэврийн байгууламж” болзолт уралдааныг зарласан билээ. Энэ үеэр уг болзолт уралдааны ялагчдын  шагнал гардуулах ёслол боллоо. Уралдааныг УНТЭ тэргүүлэн, Говь- алтай, Сүхбаатар аймгуудын нэгдсэн эмнэлгүүд удааллаа.

hural4

Тэгвэл өнөөдөр тэдний ажлын нэгээхэн хэсгийг салбар ийнхүү дүгнэлээ.

Тус зөвлөлдөх уулзалтын үеэр ус хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр (I) хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, тулгамдсан асуудал, (II) хүйтэн уур амьсгалтай орнуудын олон нийтийн байгууллагуудын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, (III) хүйтэн уур амьсгалтай орнуудын өрх, айлын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, (IV) хөрсний бохирдол, бууруулах арга зам гэсэн чиглэлээр илтгэлүүд тавигдаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийг нийт оролцогчдын хүрээнд хэлэлцүүлж байна.

Зөвлөлдөх уулзалт 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

hural5

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41594
0 эможи
keyboard_arrow_up