АТГ-ынхан төрийн байгууллагуудад ажиллаж эхэллээ

2017 оны 3 сарын 13

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, авлигын эсрэг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор АТГ-аас төрийн байгууллагуудад ажиллаж эхэллээ. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АТГ-аас байгуулсан долоон баг өнөөдрөөс  яам, агентлаг, нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагад ажиллаж эхлэх нь.

Тэдний нэг баг нь өнөөдөр Эрүүл мэндийн яаманд ажиллаж байна.  Энэ үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилттэй танилцах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой  5 хоног ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41590
0 эможи
keyboard_arrow_up