Д.Энхмандах: Архи, тамхины хэрэглээ өндөр байгаагаас жилд 4000 хүн шинээр сүрьеэ тусч байна

2017 оны 3 сарын 13

Д.БАЯР-ОТГОН

Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1988 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Тус өдрийг гуравдугаар сарын 24-ны өдөр тэмдэглэдэг. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандахтай ярилцлаа.

-Сүрьеэ өвчний талаар хамгийн сүүлд хэзээ судалгаа хийсэн бэ?

-Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр бүртгүүлж байна. Улаанбаатар хотод 60 гаруй хувь бүртгэгдэж байгаагийн дотор хүн амын нягтрал ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд хамгийн их бүртгэгдсэн. Улсын хэмжээнд хөдөө орон нутагт 40 хувь бүртгэгдэж, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймгуудад бусад аймгаас илүү их бүртгэгдсэн байгаа юм.

-Сүрьеэ өвчнийг хэрхэн илрүүлж байна вэ?

-Дэлхийн хэмжээнд сүрьеэ өвчний эмчилгээ 84.5 хувьтай гэж гарсан. Иймээс идэвхтэй илрүүлгийг чанартай хийх хэрэгтэй. Иймд хөдөө орон нутагт, уул уурхай хүн амын нягтрал ихтэй газрууд, сүрьеэгийн гаралт ихтэй газруудаар илэрүүлгийг хийнэ. Жишээ нь цэрэг татлагад орж байгаа бүх эрчүүдийг рентген шинжилгээнд хамруулах юм. Өмнө бол зөвхөн цэрэг таталгад тэнцсэн хүмүүсийг хамруулдаг байсан. Мөн хувиараа алт олборлож байгаа, эмзэг бүлгийн хүмүүст болон есөн дүүрэгт, холбогдох аймгуудад сүрьэгийн хяналтаар, сүрьэгийн зохицуулах эмч нар ажиллаж байна.

-Иргэд сүрьеэгээс хэрхэн сэргийлэх. Ямар ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хоёроос гурван долоо хоног ханиах, цустай цэр гарах, шөнө хөлрөх халуурах, жихүүдэс хүрэх, цээжээр өвдөх, шалтгаангүйгээр жин буурах, ядрах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах хэрэгтэй. Мөн хөдөө орон нутагт ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сорьцийг нь тээвэрлэн авчирч оношилж байна. Иргэддээ хандаж хэлэхэд ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг хугацаа алдахгүй эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

үрьеэ бүрэн эдгэрэхийн тулд хэр их хугацааг зарцуулах бол?

-Сүрьеэ өвчин эдгэрдэг. Энгийн, эмэнд дасал болсон гэж ангилж болно. Энгийн бөгөөд эрт илрүүлсэн бол 6-8 сарын хугацаанд эдгэрэх боломжтой. Эмэнд дасал болсон сүрьеэ удаан эмчлэгддэг. Эмчилгээний зардал өндөр байдаг. Эмчлэгдэх хугацаа удаан учраас 1-2 жил зарцуулна. Эмчилгээ хийлгэж байх явцад эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмээ цагт нь уухгүй, эмчилгээгээ бүрэн төгс хийлгэхгүй тасалдуулбал өвчин архагшиж, хүндэрч үхэлд хүргэх аюултай.

-Энэ өвчин үүсэх гол шалтгаан нь юу вэ?

-Хамгийн гол шалтгаан бол хүн амын нягтрал их байгаатай холбоотой. Мөн манай улсын хүн амын дунд хорт зуршлын хэрэглээ өндөр, ялангуяа эрчүүдийн дундах архи, тамхины хэрэглээ нэн өндөр байгаа зэрэг нь сүрьеэ болон бусад өвчин эмгэгт эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дундаж наслалтыг бууруулах, эрт нас барах, амьдралын чанарыг доройтуулах шалтгаан болж байна. Иймд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас татгалзах талаар эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлд төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх, олон хийт, гэр бүл иргэдийн оролцоо, тэдний санал санаачилгыг өрнүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо ихээхэн үүрэгтэй байгаа юм.

-Хувь хүн сүрьеэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Аль болох тэжээллэг хоол унд хэрэглэж, хорт зуршил буюу архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх. Ажил амралтаа зөв тохируулж, сэтгэл санаагаар өөдрөг байж, сэтгэлийн хямдралд орохгүй байх хэрэгтэй. Мөн жилд хоёроос гурван удаа урьдчилсан сэргийлэх үзлэгт орох, хамгийн гол халдвар тараагч нь халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвдсөн хүмүүс байдаг тул хэрвээ таны дотнын хүмүүс өвчилсөн бол яаралтай шинжилгээ хийлгэн, эмчилгээнд орж урьдчилан сэргийлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41575
0 эможи
keyboard_arrow_up