“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлага” сэдвээр сургалт явууллаа

2017 оны 3 сарын 13

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд өнөөдөр ээлжит шуурхай хурлаа хийлээ. Энэхүү хурлаар дамжуулан НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Хулан халдварт өвчний тандалт болон томуугийн тархалт, дархлаажуулалтын талаархи мэдээллийг хүргэсэн юм.

Тухайлбал, сүүлийн үед салхинцэцэг, гэдэсний цусархаг суулгалт өвчин ихсэж, менингококкт халдвар гарах хандлагатай байгааг анхааруулсан бөгөөд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлууд илэрснийг ч давхар онцолж, энэ хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Мөн тус хурлын үеэр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр эхийн эндэгдлийн талаар цаг үеийн мэдээлэл хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой тодорхой зөвлөмжүүдийг өгсөн. Үүнээс гадна НЭМГ-аас Шүд, эрүү, нүүрний төвтэй хамтран дүүргийн эмнэлгүүдийн шүдний кабинетийн үйл ажиллагаанд нөхцөл байдлын судалгаа хийж, илэрсэн зөрчил дутагдлын талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэлээ.

Энэ удаагийн ээлжит хурлын төгсгөлд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулж “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлага” цуврал сургалтыг тус газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхжаргал зохион байгууллаа. Уг сургалтаар эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлага болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, эмч ажиллагсдын мэргэжлийн зохион байгууллалт, хөдөлмөрийн бүтээмж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн талаархи сонирхолтой мэдээллүүдийг өгсөн юм.

Түүнчлэн ээлжит шуурхай хурлын хүрээнд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудад цаашид хийх ажлын чиг шугамыг  өгч, харилцан уялдаа холбоогоо сайжруулж ажиллахыг үүрэг болголоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41564
0 эможи
keyboard_arrow_up