Мобайл технологоор элэгний В, С вирүсийг илрүүлнэ

2017 оны 3 сарын 13

Мобайл технологийн дагуу эмнэлгийн тусламжийг хэрхэн хүргэж байгаатай Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч др Су Ньюунт У нар болон 21 аймгийн Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга нар Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны зорилтот бүлгийн айлд очиж танилцлаа.

       Энэхүү орчин үеийн дэвшилтэт технологи, багаж хэрэгслийг ашиглаж цусны шинжилгээ, даралт хэмжих, дотрын ЭХО, зүрхний бичлэг хийх, элэгний В, С вирүс илрүүлэх, ДОХ, Умайн хүзүүний шинжилгээ зэргийг авах боломжтой бөгөөд шаардлагатай бол дараагийн шатлалын эмнэлэгт шилдүүлдэг байна. СХД-ийн 26-р хорооны хувьд зорилтот бүлгийн 3300 гаруй хүнд хүрч үйлчилсэн бөгөөд иргэд үүнд сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байлаа. Тухайлбал, өнөөдөр очсон айлын эзэгтэй О.Наранчимэг та бүхнийг ирсэнд баяртай байна. Гэрт ирээд эмнэлгийн тусламжийг үзүүлж, үзлэг шинжилгээнд хамрулж байгаа нь явж чадахгүй миний хувьд маш сайхан санагдлаа. Бусад над шиг гэрээсээ гарах боломжгүй өвдөж суугаа хүмүүст хүрээсэй. Энэхүү төсөл нь илүү олон газарт хэрэгжээсэй гэж хүсэж байна гэв.

       Мобайл технологийн төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, алслагдсан 7 ба 26 дугаар хороо, Өмнөговь аймгийн Гурвантэс, Номгон, Манлай сумдын 13000 гаруй зорилтот бүлгийн хүнд хүрч үйлчилсэн бөгөөд цаашид олон нийтийн түвшинд өргөжүүлж, Архангай аймгийн Өндөр-Улаан, Баянхонгор аймгийн Богд, Увс аймгийн Зүүнхангай, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төв болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн Гэрэлт Манал, Чингэлтэй дүүргийн Угтах-Ирээдүй өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэхээр болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41552
0 эможи
keyboard_arrow_up