ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ: Сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт чиглэсэн тусламж үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай

2017 оны 3 сарын 10
 

Манай улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байгааг судалгаагаар тогтоосон. Цаашид уг өвчнийг хэрхэн эмчлэх талаар одоогийн баримталж байгаа бодлого, стратегийг 6оловсронгуй болгох, ялангуяа сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байна.Тиймээс  өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ, НЭМҮТ болон Глобаль сангийн албаны хүмүүс Сүрьeэтэй тэмцэх Дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой асуудлаар  мэдээлэл хийлээ.

Энэхүү арга хэмжээнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг , ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ДЭМБ-ын суурин төлөөлөгч  Су Нуюнт-У, НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар, Глобаль сангийн төслийн удирдагч А.Оюунбилэг зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ.

Дэлхийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нт сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барьж байна. Өвчлөлтийг бууруулах идэвхтэй үйл ажиллагаануудын үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22 хувиар буурсан, цаашид 2020 онд 35 хувь, 2035 онд 95 хувиар бууруулахаар зорьж байна гэдээ албаныхан мэдээллээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг:

2013-2015 оны хооронд Монгол улсын Засгийн газар, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл, ДЭМБ-ын хамтарсан санхүүжилтээр “Хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгааг үндэсний хэмжээнд зохион байгууллаа.  Судалгаанд Улаанбаатар хотын 8 дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, хөдөөгийн 32 сумаас нийт 50.300 гаруй хүнийг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулан, уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалтын түвшинг анх удаа тодорхойлсон байгаа. Энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд манай улсын хүн амын дундах уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь жил бүр бүртгэгддэг сүрьеэгийн тохиолдлоос өндөр гарсан. Иймд хүн амд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын буруу хэвшил, хорт зуршилаас татгалзах талаар эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх, олон нийт, гэр бүл, иргэдийн оролцоо, тэдний санал санаачлагыг өрнүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо ихээхэн үүрэгтэй юм. 

ДЭМБ-ын суурин төлөөлөгч  Су Нуюнт-У:

Дэлхий дахинаа 2030 он гэхэд “сүрьеэг зогсооцгооё” гэсэн уриатайгаар ДЭМБ ажилласаар ирсэн. ДЭМБ-аас гаргасан “Дэлхийн сүрьеэгийн тайлан”-д Дэлхий дээрхи сүрьеэгийн тархалт тооцоолсноос илүү байна гэсэн дүн гарсан. 2015 он гэхэд дэлхий дэхинаа 10,04 сая шинэ сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэний 56 хувь нь эрэгтэйчүүд, 34 хувь нь эмэгтэйчүүд, 10 хувь нь хүүхдүүд сүрьеэгийн халдвар авсан байна. ДЭМБ, ЭМЯ болон бусад яамдууд хамтран “хэнийг ч орхигдуулахгүй байх” гэсэн үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Монгол улсад жилд 4000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг. Үүний 60 гаруй хувь нь Улаанбаатар хотын иргэд байдаг бөгөөд эдгээрээс БЗД, СХД-ийн иргэд илүү олноор бүртгэгдсэн байна. Харин хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймгуудад сүрьеэгийн өвчлөл илүүтэй бүртгэгддэг. Мөн хорих ангид ял эдэлж байгаа хүмүүс 1,4 хувийг эзэлдэг. Энгийн сүрьеэг 6-8 сарын хугацаанд эмчлэх бүрэн боломжтой. Харин “эмэнд дасалтай сүрьеэ” нь эмчлэгдэх хугацаа нь 18-24 сар, түүнд зарцуулагдах мөнгөн дүн нь 9,000,0-17,000,0 төгрөгийн үнээр эмчлэгддэг.

НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар:

Сүрьеэ өвчин нь хүн амын нягтралтай холбоотой. Эдгэрэлтэнд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл бол хувь хүний өөрийн хичээл зүтгэл байдаг.Хэрэв танд, удаан хугацаагаар ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, чээжээр өвдөх зовиур илэрвэл зайлшгүй эмчид хандаж үзүүлээрэй. Сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэж байгаа. Сүрьеэ бол эмчлэгддэг өвчин юм.

 Хэдийгээр дэлхий дахинд  олон сая хүн сүрьеэгээр авчилж, сүрьеэгийн улмаас нас барж байгаа хэдий ч энэхүү өвчнөөр эмчлэгдэж бүрэн төгс эдгэрсэн сая сая хүн байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй юм.  Сүрьеэ өвчин эдгэрдэггүй гэсэн ойлголт аль хэдий нь үгүй болж сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношилгоо эмчилгээнд хамрагдаж, эмчийн зааврын дагуу эмээ байнга ууж эмчлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41527
0 эможи
keyboard_arrow_up