Вакцинжуулалтын ажлыг 10 хоногт багтаан дуусгах үүрэг өгчээ

2017 оны 3 сарын 10

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг энэ сарын 6-наас зүүн гурван аймагт ажиллаж байгаа билээ. Ийн зүүн гурван аймагт ажиллах үеэрээ Хэнтийн зарим суманд малын эмчийн хүрэлцээ муу, зам даваа цасанд боогдсоноос болж вакцинжуулалт тааруу хийгдэж байгаа тул аймгийн онцгой комиссоос тавьсан хүсэлтийн дагуу ХХААГ-аас 10-15 малын эмчийг Улаанбаатар хотоос авчирч хүч нэмэгдүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Мөн аймгийн хэмжээнд вакцинжуулалтад хамрагдахгүй үлдсэн ганц сум болох Өмнөдэлгэр суманд 160 мянган тун вакцин шаардлагатай байгаа хэдий ч улсын нөөц шавхагдсан тул бусад аймгийн нөөцөд байгаа вакцинаас татах замаар асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Түүнчлэн шуурхай бүлэг хоёр багт хуваагдан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Баруун-Урт сумдад ажиллаж байна. Түмэнцогт сумын хувьд шүлхий өвчний нийт гурван голомтод 1008 толгой мал өвчилснөөс өвчилсөн бүх малыг устгалд оруулжээ. Мөн тус сумын хэмжээний бүх малыг вакцинжуулж дууссан байна.

 

Харин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд мал эмнэлэг, үржлийн хоёр нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд вакцинжуулалтын таван хэсэг гарган ажиллахаар болжээ. Вакцинжуулалтын ажлыг 10 хоногт багтаан дуусгах үүргийг өгчээ. Шуурхай бүлэг өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41521
0 эможи
keyboard_arrow_up