Бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

2017 оны 3 сарын 09

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Эдүгээ энэ өдрийг 200 гаруй улс тэмдэглэж буй юм байна.  Дэлхий дээр 600 гаруй сая хүн бөөрний архаг өвчтэй амьдардаг бөгөөд тэдний эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 орчим хувь зарцуулагддаг аж.

Манай оронд “Бөөр хамгаалах Дэлхийн өдөр“-ийг 2009 оноос ЭМШУИС-ийн Бөөр судлалын тэнхимээс санаачлан ЭМСЯ, ДЭМБ, УКТЭ, ШКТЭ-ийн хамт олны дэмжлэгтэйгээр анх удаагаа тэмдэглэсэн бөгөөд жил болгон тэмдэглэсээр иржээ. Эрүүл мэнд, спортын яамны мэдээгээр сүүлийн таван жилийн дүнгээр бөөрний архаг өвчний улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байр эзэлж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41477
0 эможи
keyboard_arrow_up