УНТЭ, Рафаэл Интернэйшнл Олон Улсын ТББ хамтарсан сайн дурын баг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ хийлээ

2017 оны 3 сарын 06

Анх дэлхий дахинаа 2006 оноос эхлэн “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг  тэмдэглэж эхэлсэн бөгөөд одоогоор  160 гаруй оронд уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

Манайд   2009 оноос “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-тэй холбоотойгоор арга хэмжээ зохион байгуулдаг уламжилтай билээ. Харин энэ жилийг “Бөөрний өвчлөл болон тараглалт” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.  Уг өдөртэй холбогдуулан энэ амралтын өдрүүдэд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Бөөрний төвийн эмч нар, Рафаэл Интернэйшнл Олон Улсын ТББ хамтран Төв аймгийн Баяндэлгэр суманд сайн дурын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх  үзлэг, эмчилгээ хийлээ.

Энэ үеэр үйлчлүүлэгчдийн  биеийн жин,  өндөрийг хэмжин жингийн илүүдэлийг тодорхойлж, цусны даралт, шээсний ерөнхий шинжилгээ, хэвлийн эхо, доторын бүх нарийн мэрэгжлийн болон эмэгтэйчуудын үзлэг  хийж,  эмч нарын зөвлөлгөөний дагуу зохих эм болон витаминуудыг үнэ төлбөргүй тараахаас гадна, тараглалт , бөөрний өвчлөлийн талаар танилцуулга тарааж сургалт зохион байгууллаа.

Арга хэмжээнд  УНТЭ-ийн Бөөрний төвийн 9 эмч, УХТЭ-ийн Эмэгтэйчүүдийн  эмч нар сайн  дураар оролцож, гуравдугаар  шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжгүй алслагдсан орон нутгийн нэг болох Төв аймгийн Баяндэлгэр сумын 170 гаруй иргэд хамрагджээ. Мөн орон нутагт олдоц муутай, өндөр үнэтэй 3,000,000 орчим төгрөгний эмээр үнэ төлбөргүй хангаж ажиллалаа.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн  Төв аймгийн Баяндэлгэр сумын ЭМТ-ийн эмч ажилчдад  Сайн дурын багийн зүгээс талархал илэрхийллээ.

Дашрамд дурдахад, үзлэг эмчилгээг зохин байгуулах зардлын 80 орчим хувийг БНСУ-ын Рафаэл Интернэйшнл Олон Улсын ТББ санхүүжүүлсэн байна.

Сайн дурын үзлэгт оролцсон эмч нар:

1. Д. Чулуунцэцэг, УНТЭ, Бөөрний төв (Ерөнхий зохион байгуулагч, лекц, яриа)

2. Ж. Түвшинбаяр, УНТЭ, Бөөрний төв (32 хүн үзсэн)

3. Н. Шүхэрцэнд, УНТЭ, ЭШСТ (46 хүн үзсэн)

4. Ж. Ариунболд, УНТЭ, Бөөрний төв (32 хүн үзсэн)

5. Л. Од-Эрдэнэ, УНТЭ, Бөөрний төв (Эмийн сан)

6. Т. Баярчимэг, УХТЭ, Эмэгтэйчүүдийн эмч(39 хүн үзсэн)

7. А. Шинэхүү, УНТЭ, Бөөрний төв(31 хүн үзсэн-Эхо)

8. Д. Нансалмаа,УНТЭ, Бөөрний төв(28 хүн үзсэн)

9. Д. Хурцбаяр, УНТЭ, Бөөрний төв(35 хүн үзсэн)

10. Саруултүвшин, УНТЭ, Бөөрний төв(31 хүн үзсэн-Эхо)

-*+

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41370
0 эможи
keyboard_arrow_up