ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлал сургалтын 2016-2017 оны суралцагчдын төгсөлтийн тайлангийн хурал боллоо

2017 оны 2 сарын 23

Монгол улсад 2009 оноос ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Монголын талбарын тархвар судлал сургалтын хөтөлөрийн үйл ажиллагаа эхэлсэн одоогоор нийтдээ 47 хүн, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагын мэргэжилтнүүд суралцан төгссөн байна.

 

Энэ жил 7 дахь удаагийн төгсөлт болж, 9 мэргэжилтэн суралцан, төгсөж байна.  Энэ хугацаанд суралцагчид 7 тархварзүйн судалгаа, 8 төрлийн өвчний тандалтын тоон мэдээнд дүн шинжилгээ хийж гүйцэтгэсэн ба 4 удаагийнтомоохон дэгдэлтийн судалгааны голомтод ажиллажээ.

ХДХВ/ДОХ, томуу, улаанбурхан, хонины цэцэг өвчин, хачигт энцефалит, хоолны хордлогот халдвар, сүрьеэ, уушигны хатгалгаа зэрэг өвчний тандалтын болон дэгдэлтийн судалгаа, нүүр, амны өвчлөлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр сонирхолтой, илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41264
0 эможи
keyboard_arrow_up