ЭМЯ, ДЭМБ-аас сүрье өвчний 145 мянган ам.долларын тоног төхөөрөмжийг гардуулан өглөө
Солонгосын олон улсын эрүүл мэндийн байгууллага, Солонгосын иргэний сан ТББ-ийн санхүүжилтээр нийт 145 мянган ам.долларын тоног төхөөрөмж шилжүүлэн өгөхийн сүүлийнхийг, буюу сүрье өвчний түргэвчилсэн оношлүүр болох GeneXpert-ыг өнөөдөр ЭМЯ дээр Эрүүл мэдийн сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Су Нюунт У нар Өмнөговь аймаг, СХД-ийн Эрүүл мэндийн газрын дарга нарт гардуулан өглөө.
Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж байх нь чухал аж. Иймээс ЭМЯ, ДЭМБ-аас анхан шатны үйлчилгээ, олон нийтийн дунд м-технологи ашиглан тэр болгон эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чаддаггүй алслагдсан, хөдөлгөөнт ба эмзэг бүлгийн хүн амд халдварт ба халдварт бус өвчний эрт оношилгоог мобайл технологи ашиглан гэрт нь очиж үзлэг оношилгоо хийх төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Төслийг Өмнөговь аймгийн 3 сум, СД-ийн 2 хороонд хэрэгжүүлсэн байна.