Шинэ Зеланд улсын Эмийн зохицуулалтын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлнэ

2017 оны 2 сарын 22

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын байнгын хорооны зарим гишүүд болон холбогдох албаны хүмүүс Шинэ Зеланд улсад ажлын айлчлал хийн, эмийн зохицуулалтын үйл ажиллагаа, эмийн хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, эмийн худалдан авалтын удирдлага зохион байгуулалтын талаар газар дээр нь туршлага судалж, цаашид хамтран ажиллах боломж, хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцоод ирлээ.

Эрүүл мэндийн яамны хувьд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг батлуулахад онцгой анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сараас УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Тус хуулиар эмийн зохицуулалтын бүх үйл ажиллагааг бие даасан эмийн зохицуулалтын байгууллагад нэгтгэх, ингэснээр эмийн чанар, аюулгүй байдал, эмчилгээний идэвхид тавих хяналт, эмийг худалдан авах боломж, хангамж хүртээмжийг сайжруулах саналыг дэвшүүлсэн байгаа юм. Түүнчлэн тус хуулийн төслийг батлах тал дээр цөөнгүй УИХ-ын гишүүд дуу хоолойгоо нэгтгэн дэмжиж байна.

ЭМЯ Азийн хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр "Улсын эмнэлгийн боломжийн үнэтэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх" техникийн туслалцааны төсөл (ТТ-8967 MON)-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд эмийн зохицуулалтын тогтолцоог судлахаар Шинэ Зеланд улсыг сонгосон юм.

Шинэ Зеланд улс нь нэр хүндтэй, хүчирхэг Эмийн зохицуулалтын байгууллагатай улс бөгөөд Австрали улсын Эмчилгээний бүтээгдэхүүний агентлагтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Үүнээс гадна  Шинэ Зеландын  төрийн байгууллага болох “ФАРМАК” хэмээх эм зүйн удирдлагын агентлаг нь эмийн үнийн талаар анхаарал татахуйц онцгой ажлуудыг хэрэгжүүлсээр иржээ.

УИХ-ын гишүүд болон ЭМЯ-ны удирдлагууд тус улсын Эмийн зохицуулалтын байгууллагын бодлого журам, үйл ажиллагааны талаарх ойлголтыг бүрэн авч, өөрийн улсдаа Эмийн зохицуулалтын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой гэж үзэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41220
0 эможи
keyboard_arrow_up