Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурчээ
Амбулаторид суурилсан тандалтаар өнгөрсөн долоо хоногт 176.349 хүн үйлчлүүлсний 10.925 буюу 6.2 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.
Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.8 хувиар, сүүлийн гурван жилийн дунджаас 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт өнгөрсөн долоо хоногт 70279 хүн хамрагдсан байна. Үүнээс 3830 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдон, нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн түвшинд байгаа аж.
Харин энэ төрлийн өвчин Баянгол дүүрэгт 7.4 хувь, Багануур дүүрэгт 6.8 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм. Амболаториар үйлчлүүлэгчдийн 84.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд Хүүхдийн түргэн тусламжийн 927 дуудлага ирснээс 33.7 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байгаа юм.