Дэд сайд Л.Бямбасүрэн Санте Сюд Монгол төрийн бус байгууллагын төлөөллөгчдийг хүлээн авч уулзлаа

2017 оны 2 сарын 17
 

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны  дэд сайд Л.Бямбасүрэн Санте Сюд Монгол төрийн бус байгууллагын төлөөллөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Санте Сюд Монгол нь БНФУ-ын Төрийн бус байгууллага бөгөөд 1994 оноос хойш Монгол Улсын Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, тэдгээрийн харьяа төвийн болон орон нутгийн байгууллагагуудтай хамтран эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хөгжлийн төсөл хэрэгжүүлж байгааг танилцууллаа.

2013-2015 онд тухайн үеийн Эрүүл мэндийн яам, Архангай аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Архангай аймагт эсэн мэнд амаржихуй“ төслийг тус аймгийн 17 сумын эрүүл мэндийн төвд хэрэгжүүлсэн.

2016-2018 онд дараах 2 төслийн хэрэгжүүлж байна.

1.  “Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд ба хоол тэжээл” эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан хүнсний ногоо тариалалтыг хөгжүүлэх, хүн амд эрүүл зохистой хооллолтын мэдээлэл сурталчилгааг сайжруулах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.

2.  “Монгол Улсын эх баригчийн мэдлэг ур, чадварыг бэхжүүлэх” төсөл нь эх баригчийн олон талт хамтын ажиллагааны оролцоотойгоор эрх зүйн орчин, сургалтын хөтөлбөрийг шинэчилснээр эх баригчийн ур чадварыг сайжруулж, нийгэмд үнэлэгдэх байр суурийг бэхжүүлэх зорилготой.

“Монгол Улсын эх баригчийн мэдлэг ур, чадварыг бэхжүүлэх” төслийн хүрээнд:

1.          Улаанбаатар хот болон аймгуудын эх баригч нарын мэдлэг, ур чадварыг тодорхойлсон суурь судалгаа хийж тайланг хэвлүүлсэн.

2.          БНФУ-д туршлага солилцох зорилгоор ажлын хэсгийнхэн танилцах аялал хийсэн.

3.          Олон талт ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиг үүргийг эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулж, “Эх баригчийн мэргэжлийн ур чадварыг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааны удирдамжийг төрийн нарийн бичгийн тушаалаар батлуулсан.

4.          Эх баригчдын II чуулганыг зохион байгуулж, 21 аймаг, Улаанбаатар хотын нийт 120 эх баригч нар оролцсон.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41057
0 эможи
keyboard_arrow_up