“Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээр” өнөөдөр болно
“Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын хэлэлцээр” өнөөдөр Эрүүл мэндийн яамны Б танхимд 15.00 цагт эхэлнэ.
Энэхүү хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарын ажиллагсадын хөдөлмөр, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй зэрэг асуудлуудыг тусгасан 7 бүлэг 81 заалт бүхийн саналыг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн яам, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоодод хүргүүлж талуудын санал ирсэн тул хэлэлцээрийг өнөөдөр эхэлж байгаа ажээ.
Хэлэлцээрт талууд тус бүрээс 9 төлөөлөгч оролцож байгаа ба ЭМЯ-ны төлөөлөгчдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ажилтны төлөөлөгчдийг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, ажил олгогчыг төлөөлж Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Б.Даш-Яндаг нар төлөөлөгчдийг ахалж байна.