Эрүүл мэндийн салбарт анх удаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүртгэл, мэдээний сангийн програм нэвтрүүлж байна
2017 оны 2 сарын 16
Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн бүртгэл хийж, мэдээний сан үүсгэн хөрөнгийн төлөвлөлтийг үр ашигтай болгох зорилгоор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгийн төлөвлөлтийн систем”-ийн програм хангамж хийгдэн хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна. Энэхүү програм хангамжийг Азийн Хөгжлийн Банкны ЭМСХХ-IV төслөөс санхүүжүүлсэн. Програм нэвтрүүлэх ажлын хүрээнд сургалтууд хийгдэж эхлээд байна. Эхний сургалт нь 2017.02.14 өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгуулагдлаа. Уг сургалтад нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан 15 хүн оролцлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40991
0 эможи