Сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулна

2017 оны 2 сарын 16

Эмнэлгийн тусламжийн газраас 2017 оны 2 дугаар сар 15-ны өдөр ЭМБ-ын сувилахуйн албадын дарга нарын хурлыг зохион байгуулж, нийт 25 байгууллагын сувилахуйн албадын дарга нар оролцлоо. Хурлыг Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нээж, ЭМЯ-аас хэрэгжүүлж буй цаг үеийн асуудлууд, сувилахуйн албад цаашид анхаарч ажиллах асуудлаар зөвлөгөө өглөө.

Хурлаар ЭМС-ын 2017 оны:

  • Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний журам,

  • Сувилахуйн судалгааны тэргүүлэх чиглэл батлах тухай

  • Олон улсын сувилагчдын өдөр тэмдэглэх тухай тушаалуудын танилцуулгыг хийж, цаашид хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөн түүнчлэн ЭМЯ-ны ТНБД-ын 2017 оны А/30 дугаар тушаалын танилцуулга хийж, Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратегийн төсөл боловсруулах, сувилахуйн тусламж, үйлчилгээнд үнэлгээ хийх ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж санал авлаа.  Эмнэлгийн тусламжийн газрын даргын  6/479 дугаартай албан тоотоор хүргүүлсэн ЭМЯ-ны харьяа байгууллагуудын  Сувилахуйн албадад өгсөн үүрэг даалгаврын танилцуулгыг хийж, үүрэгжүүлэв.

Орхон аймгийн ЭМГ-ын сувилахуйн мэргэжилтэн, сувилахуйн албанаас ирүүлсэн Сувилгааны түүхийг цаашид боловсронгуй болгох, Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратегийн урьдчилсан төслийг хэлэлцүүлж санал авлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40977
0 эможи
keyboard_arrow_up