УНТЭ сувилагчдын мэргэжлийн ур чадварыг өндөр байлгахад анхааран ажиллаж байна
2017 оны 2 сарын 15
УНТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн алба нь олон улсын жишигт нийцсэн сувилахуй үйлчилгээг нэвтрүүлж, олон арга хэмжээг сувилагчдынхаа дунд зохион байгуулан ажиллаж билээ.
Тэд Амбулатори, Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасагтай хамтран “Зүрх зогсох, амь тэнссэн байдлын үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Сургалтанд УНТЭ-ийн эмч, сувилагч, зохицуулах сувилагч, хөтөч, зохион байгуулагч, төрөлжсөн мэргэжлийн сувилахуйн салбарыг хамруулсан байна.
Сургалт нь амилуулах суурь тусламж, амьсгалын зам чөлөөлөх, амилуулах тусламж багаар үзүүлэх гэсэн гурван чиглэлээр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40930
0 эможи