Өрхийн эрүүл мэндийн төвдүүдэд тоног төхөөрөмж гардуулж өглөө

2017 оны 2 сарын 14

Арвайхээр сумын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байсан 14 төрлийн 70 гаруй тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.

50 сая төгрөгний өртөг бүхий орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдэж буй уг тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Г.Ганболд, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шиваанүрдэв, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга Д.Амартүвшин нар гардуулж өглөө.

Тус тоног төхөөрөмжинд:

-       Нүдний угийн дуран

-       Чихний дуран

-       Зайнаас халуун хэмжигч

-       Автомат даралт хэмжигч

-       Амьсгал тоологч,

-       Хүчилтөрөгч өтгөрүүлэгч

-       Хүчилтөрөгчийн дэр

-       Утлагын аппарат,

-       Үзлэгийн ор,

-       Хүлээлгийн сандал

-       Хөтчийн ширээ зэрэг аппарат, тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40898
0 эможи
keyboard_arrow_up