“Мэргэжилтний тасралтгүй хөгжил” төслийг хэрэгжүүлж байна

2017 оны 2 сарын 13

Монгол Улсын Эрүүл Мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв, Сөүлийн үндэсний их сургууль, Рафаэл Интернэйшнл байгууллага хамтран 2013-2017 онд эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах “Мэргэжилтний тасралтгүй хөгжил” төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь 2013-2014 онд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эмнэлэг, 2015 онд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг чадавхижуулах 6 чиглэлийн эмнэлзүйн сургалт зохион байгуулсан.

2016-2017 оны хүрээнд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нийт өрхийн эмнэлгийн эмч сувилагч нар, Дархан-Уул аймгийн нийт өрх, сумын эмнэлгийн эмч, сувилагч нарыг бүрэн хамруулах зорилготойгоор 2016 оны 4-р сард өрх сумын нийт 499 эмч, сувилагч нараас “Хэрэгцээг үнэлэх судалгаа” авсан бөгөөд уг судалгааны үр дүнгээр Электрокардиограмм, Яаралтай тусламж, Хүүхэд, Эх барих, эмэгтэйчүүд, Лаборатори, Рентген, Эхо гэсэн 7 чиглэл сонгогдсон. 2016 оны 5 сард тус долоон чиглэлээр өрхийн эмч, сувилагч нарт сургалт хийх  28 эмч мэргэжилтнийг 2 болон 3-р шатлалын эмнэлэг, АШУҮИС-иас сонгон сургагч багшаар бэлтгэсэн бөгөөд энэ жил сургагч багшийн тоог 36 болон нэмэгдүүлж дахин сургалтанд хамруулж байна. Сургагч багш бэлтгэх сургалтыг Сөүлийн Үндэсний Их сургуулийн анагаах ухааны боловсролын доктор профессор Шин Жуа Соб удирдан явуулж байна. 2017 оны 2 сарын 8-10 өдрүүдэд Эрүүл мэндийн яаман дээр явагдаж буй энэхүү сургалтаар бэлтгэгдсэн 36 сургагч багш нар маань 3, 4, 5, 6-р саруудад Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нийт өрхийн эмч, сувилагч, Дархан-Уул аймгийн нийт өрх, сумын эмнэлгийн эмч, сувилагч нарт хичээл дээр дурдсан долоон чиглэлээр сургалт хийх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40855
0 эможи
keyboard_arrow_up