ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн арга хэмжээнд оролцов
Австрали Улсын Засгийн газрын санаачлагаар Монгол Улсад хэрэгжиж буй “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр” -ийн төслийн арга хэмжээ 2 дугаар сарын 9-ний өдөр боллоо.
Энэхүү арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри нар үг хэллээ.
Сайд А.Цогцэцэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр хандивлах энэхүү үйл ажиллагаа нь эдгээр хүүхдүүдэд болон тэдний эцэг эхчүүдэд сэтгэлийн дэм, урам зориг өгсөн сайхан үйл болохыг онцлон хэлээд, энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаагаа мэдэгдэн өөрийн зүгээс нэг сарын цалингаа хандивлалаа.
"Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр" нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зөв зүйтэй санал санаачилга, төслүүдийг дэмжин ажилладаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан Австрали улсаас 332 тэргэнцэр тээвэрлэн авчирч, Сонгинохайрхан дүүргийн өрх толгойлсон эцэг, эхтэй, амьдралын боломж тааруу болон тусгай сургуулиудын 60 хүүхдэд одоо байгаа тэргэнцрийг биед нь зохих шаардлагын дагуу тааруулж, 3 сарын витамины хэрэгцээг нь хангаж, эмчийн үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг дэмжих явдал байв.
ХДХВ,ДОХ-ын төсөл 2021 он хүртэл үргэлжилнэ
Манай улс ДОХ,Сүрьеэ, Хумхаа өвчитэй тэмцэх Глобаль сангаас 2003 оноос хойш ДОХ, Сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоох бэхжүүлэх чиглэлээр 57.9 сая долларын төсөл хэрэгжүүлсэнээс 21,5 сая долларыг ХДХВ,ДОХ-оос сэргийлэх үндэсний арга хэмжээнд зарцуулсан байна. Глобал сангийн буцалтгүй тусламж хэлбэрээр олгогддог энэхүү санхүүжилт нь манай улсын хувьд олон улсын хэмжээнд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх, Үндэсний хэмжээний бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Өнөөдөр Глобаль сангийн дэмжлэгтэй ХДХВ,ДОХ-ын үргэлжилэх шатны төсөл боловсруулах, Халдварт өвчинөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр /2017-2021/ хэлэлцэх хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ.
Тэрээр үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмээнд зарцуулж нийт хөрөнгийн 70 хувийг Глобаль сангийн сангийн санхүүжилт эзэлдэг. Санхүүжилтийн хүрээнд ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг эрүүл мэндийн болон бусад салбар, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор цогц байдлаар хэрэгжүүлсэнээр нийт хүн амын дундах ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд тогтоож барьж чадсан гэж үзэж байгаагаа онцолсон юм.
Энэтхэг улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллана
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Энэтхэг Улсад энэ сарын 3-наас 7-ны өдрүүдэд ажлын айлчилал хийлээ. Энэ үеэр Дэд сайд Л.Бямбасүрэн Шинэ Дели хотноо Энэтхэг улсын Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яам, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан Эрүүл мэндийн технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон юм. Тус үзэсгэлэнд Энэтхэг улсын 100 гаруй техник технологийн компани бүтээгдэхүүнээ танилцуулсан ба уг үзэсгэлэнгийн түншээр Япон улсын Засгийн газрыг төлөөлж Энэтхэг улс дахь Япон улсын Элчин сайдын яам оролцож, тус улсын томоохон компаниуд бүтээгдэхүүний дээжээс танилцуулжээ.
Эрүүл мэндийн салбарын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хийж хэрэгжүүлж буй ажлынхаа явцын талаар мэдээлэл хийв. “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого 2017-2026”-ын талаарх хэлэлцүүлгүүдийг хийсэн бөгөөд 8 суурь зорилтыг тодорхойлон ажиллаж байгаагийн зэрэгцээ ирэх дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд 13 хуулийн төслийг боловсруулах, хүн амд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх 7 хөтөлбөр боловсруулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн тэрээр цахим технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт ашиглан эмч, мэргэжилтнүүд туршлага солилцох хурал, уулзалт, орон нутаг дахь мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт, өвтчөнүүдийн үзлэг, оношлогоог онлайнаар явуулж байгаа талаар танилцуулсан. Эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүн амд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөв.
ЭМЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Улсын эмнэлгүүдийн боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, зохицуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх талаар уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг уулзалтанд ЭМЯ, АХБ-ны төслийн баг, ЭМХТ, МХЕГ, ЭМНДЕГ-ын ЭМДГ, АШУҮИС, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл бүхий 35 хүн оролцлоо. Уулзалтыг нээж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат үг хэллээ. Тэрээр Эмийн зохистой хэрэглээг сайжруулах, өвчтний эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд олон улсын шилдэг дадалд үндэслэн эмийн сангийн үйлчилгээг өргөжүүлж, амбулаторийн өвчтөнд үзүүлэх эм зүйн тусламжийг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Цаг хугацаа алдалгүй эмчилгээ эхлүүлэх боломж нээгдэж байна
Оношлогооны тоног төөхөрөмжийн ашиглалтын талаарх практик сургалт боллоо.Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн дэмжлэгээр Эмгэг Судлалын Үндэсний Төв зайн оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдаж, үйлажиллагаандоруулаад байна. Тоног төхөөрөмж нийлүүлэгч Пролианс ХХК болон "Sakura fine tec. Japan" компаний инженер, техникийн мэргэжилтнүүд зайн оношлогооны тоног төхөөрөмжийн тохиргоог иж бүрэн хийж гүйцэтгэн, Эмгэг Судлалын Үндэсний төвийн эмгэг судлаач эмч , эсийн эмгэг судлаач эмч нарт зайноношилгооны тоногтөхөөрөмжийн ашиглалтын талаарх практик сургалтыг 2017 оны 02 дугаарсарын 07-ны өдөр зохион байгуулж, "Sakura fine tec. Japan" компаны лабораторитой онлайнаар холбогдон тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалган баталгаажуулж байна.
“Резидэнт эмч нарын ёс зүйн хэм хэмжээ, харилцаа хандлагыг сайжруулах” аян зохион байгууллаа
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг төгсөлтийн дараах сургалтанд суралцаж буй эмч нарын харилцаа хандлагыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөний дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Резидент эмч нарын ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах нь” сарын аяныг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа.
Энэхүү аяны хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ёс зүйн салбар хороо, Чанар хяналт үнэлгээ, дотоод аудитын алба, Нийгмийн эрүүл мэнд, сургалт эрдэм шинжилгээний алба, Резидент эмч нарын багтай хамтран суралцагч эмч нарын ёс зүй, ёс зүйн хэм хэмжээг баримтлах, ёс зүйн горимыг сахин мөрдөх, харилцаа хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2 чиглэлээр 10 гаруй ажил төлөвлөн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:
Үндэсний төвийн 4 алба, 3 тасаг нэгж Резидент эмч нарт үйл ажиллагаагаа танилцуулах, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцох чиглэлээр “Таниилцуулах өдөрлөг”-ийг графикийн дагуу зохион байгууллаа.