Түлэгдлээс сэргийлэх хүрээнд сургалт зохион байгуулав

2017 оны 2 сарын 09

Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоол, “Oсол гэмтлээс сэргийлэх өдрийн хүрээнд 2017 оны 01-р сарын 15-ны өдрөөс 02-р сарын 28-ныг хүртэл “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” уриан дор 1 сарын аяныг зохион байгуулж байна.  Аяны хүрээнд 2017 оны 02-р сарын 7,8 өдрүүдэд “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” сэдэвт  сургалтыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Гэмтэл, согог судлалын судлалын үндэсний төв, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран нийслэлийн төрийн өмчийн болон төрийн бус өмчийн нийт 240 гаруй цэцэрлэгийн арга зүйч нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтаар бага насны “Хүүхдийн түлэгдлийн өнөөгийн байдал,  урьдчилансэргийлэлт”,“Хүүхдийн хүмүүжил төлөвшилд эцэг эх, асран хамгаалагчдын  үүрэг, оролцоо”, Гэр бүл судлаач Ж. Баясгалан багш, Түлэнхийн тасгийн эрхлэгч Э.Галбадрах “Түлэгдэл өвчин, түлэгдлийн үед үзүүлэх анхны тусламж“ зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт хийсэн.

Сургалтын нээлтэнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн Дарга Д.Очирбат оролцож үг хэллээ.Тэрээр дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үзэж осол гэмтэл тэр дундаа түлэгдэл нь хүний амь нас, эрүүл мэнд, амьдралын чанарт үзүүлж буй хор хохирол нь эрсдэлтэй, аюултай гэмтлийн нэг юм.

Ялангуяа бага насны хүүхэд нь аюултай нөхцлийг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал, эсрэг хариу урвалыг гүйцэд хурдан үзүүлж чаддаггүйгээс аливаа нэгэн аюулд илүүтэй өртөж нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох нь жилээс жилд буурахгүй байна. Тиймээс томчууд бид хараа хяналтаа сайжруулах нь чухал гэдгийг онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40789
0 эможи
keyboard_arrow_up