0-5 настай хүүхдэд 100 хувь хөнгөлттэй Эм олгох ажил хэвийн үргэлжилж байна

2017 оны 2 сарын 08

Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран бага насны хүүхдүүдийн дунд ханиад томууны дэгдэлтийн үед  10 нэрийн 30 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлттэйгээр үнээр олгож эхлээд  нэг сар болж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 318, орон нутагт 490, улсын хэмжээнд 808 даатгалын гэрээтэй хөнгөлттэй жороор олгох эмийн сангуудаар 29440 хүүхдэд 457 сая төгрөгийн эмийг  олгоод  байна. Энэ асуудлаар өнөөдөр Эрүүл мэндийн яаман дээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар  2017 оны 1 дүгээр долоо хоногт хамгийн өндөр байсан ба  уг долоо хоногт амбулаториор 186,549 хүн үйлчлүүлсний 20,155 (10.8%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон 10,000 хүн амд 72,4 тохиолдол бүртгэгдэж байсан байна.Харин 1 дүгээр сарын 30-аас 2 дугаар сарын 5-ныг дуустал  5 дахь долоо хоногт нийт 170,525 хүн амбулаториор үйлчлүүлсний 11,864  буюу 7 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдон нэгдэх долоо хоногтой харьцуулахад 3,8 хувиар буурсан байна. 5 дахь долоо хоногийн өвчлөлийг өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй  харьцуулахад 2,6 хувиар, сүүлийн 3 жилийн дундажтай харьцуулахад 0,1 хувиар буурсан талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Амарзаяа хэллээ. Мөн энэ долоо хоногт нийслэл хотод нийт амбулаторийн үзлэгийн 5,4%-ийг томуу томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0,4 хувиар буурсан байна. 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээрс сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 10 нэрийн 30 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлттэйгээр шаардлагатай тохиолдолд зөвхөн эмчийн заалтын дагуу жороор 2017 оны 03 дугаар сарын 1-ны өдрийнг хүртэлх хугацаанд олгох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40744
0 эможи
keyboard_arrow_up