Эрүүл мэндийн яам аль ч аймгийг дэмжих байсан

2017 оны 2 сарын 07

Элэгний С вирүсийг эмчлэх “Харвони” эмийн нэг курсын өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар бөгөөд манай улсын хувьд “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас 900 ам.долларын, мөн ийм нэршлээр БНЭУ-ын 4 үйлдвэрлэгчээс нэг сарын хэрэглээний эмийг 150-250 ам.долларын өртөгтэйгөөр авч байгаа юм.

        Харин 2016 оны 12 дугаар сараас эхлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу уг эмийг худалдан авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас сарын хэрэглээ тутмаас 210 мянган төгрөг, 3 сар буюу нэг курс эмчилгээний эмийн өртөг нийт 630 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна. АНУ-ын “Глеад Сайнс” компанийн элэгний С вирүсийг эмчлэх “Харвони” эмийн нэг сарын хэрэглээний өртөг 400$ үнэтэй байсныг 300$ болгон үнийг бууруулж, хүртээмжийг нь нэмэгдүүлсэн.

        Судалгаагаар манай улсад гепатит С вирүсийн идэвхтэй халдвартай 130 мянга орчим, нэн тэргүүн ээлжинд эмчилгээнд хамруулах шаардлагатай 52.5 мянган иргэн байдаг байна. Мөн элэгний вирусын архаг халдвартай 400 гаруй хүн байна гэсэн судалгаа бий.

        Архангай аймгийн хувьд Эрүүл мэндийн газраас “Элэгний эмгэггүй Архангай” төслийг боловсруулж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт хүргүүлсэн.

        “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд нутгийнхаа иргэдийн төлөө хүсэлтийг нь харгалзан үзэж, тэдний ирүүлсэн төслийг дэмжин ажилласан юм.

        Улмаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг АНУ-ын “Гилеад Сайнс” компанитай холбоо тогтоож, элэгний С вирүсийн 3000 ширхэг эмийг буцалтгүй тусламжаар авах боломжтой болсон тул 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайдад хүсэлтээ уламжилсан билээ.

        Үүнийг Засгийн газар дэмжиж “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ-ийн татварыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон юм.

        Үүнээс өмнө ЭМЯ-аас “Оном сан” ТББ-д “IDIS” олон улсын байгууллагаас буцалтгүй тусламжаар 50 иргэнд үнэ төлбөргүй олгох хепатитын С вирүсийг эмчлэх “Викира Пак” 300 хайрцаг эмийг импортлох лиценз олгож, гаалийн болон НӨАТ-өөс чөлөөлөх тал дээр дэмжлэг үзүүлж өгөх тухай Сангийн яаманд албан тоот хүргүүлсэн болно.

        Холбогдох албан бичгийг хавсралтаар оруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40703
0 эможи
keyboard_arrow_up