“Резидент эмч нарын ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах нь” аян зохион байгууллаа

2017 оны 2 сарын 07

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг төгсөлтийн дараах сургалтанд суралцаж буй эмч нарын харилцаа хандлагыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөний дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Резидент эмч нарын ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах нь” сарын аяныг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү аяны хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ёс зүйн салбар хороо,  Чанар хяналт үнэлгээ, дотоод аудитын алба, Нийгмийн эрүүл мэнд, сургалт эрдэм шинжилгээний алба, Резидент эмч нарын багтай хамтран суралцагч эмч нарын ёс зүй, ёс зүйн хэм хэмжээг баримтлах, ёс зүйн горимыг сахин мөрдөх,  харилцаа хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2 чиглэлээр 10 гаруй ажил төлөвлөн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

Үндэсний төвийн 4 алба, 3 тасаг нэгж Резидент эмч нарт үйл ажиллагаагаа танилцуулах, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцох чиглэлээр “Танилцуулах өдөрлөг”-ийг графикийн дагуу зохион байгууллаа.

Резидент эмч нарын эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн горимын мэдлэгийг бататгах зорилгоор “АХА” хөгжөөнт тэмцээнийг байгууллага дээрээ зохион байгуулахад эмч Б.Болысхан, Архангай аймгийн ЗӨСТөвийн суралцагч эмч Бямбасүрэн нар  шилдэг оролцогчоор шалгарлаа. Мөн 2017-01-03-ны өдөр Улсын 1-р төв эмнэлэг дээр төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын резидэнт эмч нарын  дунд зохион байгуулагдсан нэгдсэн “АХА” тэмцээнд манай суралцагч эмч  Б.Баттөр, н.Бямбасүрэн, Б.Болысхан нар 3-р байр эзэлж, амжилттай оролцлоо. 

 

Ёс зүйн салбар хороонос “АХА” тэмцээн зохион байгуулав
Ёс зүйн салбар хороонос “АХА” тэмцээн зохион байгуулав

 

Эмнэлгийн мэргэжилтний нийгэм болон өөр хоорондоо, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаанд баримтлах зарчимтай холбоотой асуудлаар суралцагчдыг 2 баг болгон  сэдэв өгч, семинарын ажил бэлдүүлэн, кейсс тохиолдлоор хэлэлцүүлэг өрнүүлсэн нь  дээрхи чиглэлээр шинэ мэдээ, мэдээлэл солилцож, хандлагаа өөрчлөхөд түлхэц болсон ач холбогдолтой ажил боллоо.

Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, сургалт явуулдаг багш нар ёс зүйн хэм хэмжээ, горимыг мөрдөн, харилцаа хандлагыг эрхэмлэн резидент эмч нарыг ямагт үлгэрлэн сургах, тэднээс байнга суралцаж төлөвших орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Талархал, урамшууллын өдөр”, “Уучлалын өдөр”-үүдийг зохион байгууллаа. Энэ өдрүүдийг байгууллагын хамт олны эв нэгдэл, эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор цаашид 7 хоног бүр тогтмолжуулан зохион байгуулан  ажиллаж байна.  

 

Хэлэлцүүлэг, семинарын ажил
Хэлэлцүүлэг, семинарын ажил

 

Аяны хүрээнд ЭМХТөвөөс зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд орсон ажлуудаас эрүүл мэндийн салбарын ажилчдын нэр хүндийг өргөх, ЭМС-ын 446 дугаар тушаалыг сурталчлах, эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор “Интерактив” хичээл бэлтгэн ЭМХТөвд хүргүүллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40695
0 эможи
keyboard_arrow_up