НЭМГ, ЭМЯ-ны харьяа 12 байгууллагатай хамтран ажиллана

2017 оны 2 сарын 07
Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/ “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр 2015-2020”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн 12 байгууллагын удирдлага хамтын ажиллагааны  харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
 
Хамтын ажиллагааны хүрээнд талууд нийслэлийн иргэдэд хүрч буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, урт болон богино хугацааны сургалтанд хамруулах, туршлага судлуулах, сэлгэн ажиллуулах, мэргэжил арга зүйгээр дэмжих, өвчний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зэрэг чиглэлээр ажиллах юм. Мөн нийгмийн эрүүл мэндийг сайжруулах сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ, аюулгүй байдлыг хангах, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарах аж.
 
Энэхүү үйл ажиллагаанд хүндэт зочноор Нийслэлийн ЗЗДТГ болон ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40686
0 эможи
keyboard_arrow_up