"Сэтгэлийн 1000 донор" аянд сагсан бөмбөгийн тамирчид нэгдлээ

2017 оны 2 сарын 06

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу сар бүрийн 3-ны өдрийг ЦССҮТ-өөс “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласан билээ. Уламжлал болсон уг арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 03-нд ЦССҮТ-ийн шинэ байранд боллоо. 2 дугаар сард Монголын уламжлалт цагаан сарын баяр тохиодог учир ЦССҮТ-өөс цусаа бэлэглэх аянг “Сэтгэлийн 1000 донор” уриан дор 2 дугаар сарын турш үргэлжлүүлэх болсноо энэ үеэр зарлалаа. Цаг үеийн онцлогоос шалтгаалан өнгөрсөн жил ч ийм аян зохиосон бөгөөд “Сэтгэлийн 1000 үйлс” хэмээх нийгэмд үйлчлэх ТББ хоёрдахь жилдээ хамтран тэмдэглэж байгаа юм. Мөн Д. Гүрсэд захиралтай “Прайд трейдинг” ХХК, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо (МҮСБХ) дэмжиж оролцохоо илэрхийллээ. Энэхүү сарын аяны хүрээнд МҮСБХ-ны “Sprite league”-ийн тамирчид цусаа бэлэглэх аж.
Мөн Н. Баасандамба, Д. Даваажаргал, Н. Алтантуяа нарын Хүндэт доноруудад “Хүрэл донор” өргөмжлөл гардуулж, Б. Буянтогтох , А. Эрдэнэболд нарыг “Бахархалын тэмдэг 10” тэмдгээр, Ж. Даваадагва, Ц. Наранбаатар нарыг “Бахархалын тэмдэг 20” тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40680
0 эможи
keyboard_arrow_up