ЭМЯ: Мэдээлэл, сурталчилгааны шинэ хэлбэрийг ашиглана

2017 оны 2 сарын 06

Эрүүл мэндийн мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг, орчин үеийн анагаах ухааны хөгжил дэвшил, иргэдийн эрүүл ахуйн боловсролд чиглэсэн мэдээллийг хэрхэн бэлтэх, олон нийтэд яаж түгээх талаар салбарын мэргэжилтнүүд номын дуу сонслоо. 

Эрүүл мэндийн яамнаас санаачлан харьяа 16 байгууллагынхаа удирдах ажилтнууд болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийн дунд “Эрүүл мэндийн байгууллагууд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй харилцахнь” сэдэвт практик сургалтыг 2 дугаар сарын 3-нд  анх удаа зохион байгуулав.

Сургалтад ЭМЯ-ны ТЗУГ, НЭМГ, харьяа 16 байгууллагын удирдлага болон хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа хариуцдаг 30 гаруй хүн хамрагдаж, хэвлэл мэдээлллээр дамжуулан үйл ажиллагаагаа олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх, олон нийтийн сүлжээг ашиглан иргэдтэй эргэх холбоотой ажиллах, хэвлэлийн мэдээ бэлтгэх, хэвлэлийн бага хурал, албан мэдэгдлийг олон улсын жишгийн дагуу хийх, камертай харилцах, ярих урлагаас эзэмших зэрэг дадлагад суурилсан онол, мэдээллээс суралцлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40662
0 эможи
keyboard_arrow_up