"Олон улсын эрүүл мэндийн дүрэм"-ийн Монгол дах хэрэгжилтийг үнэллээ
"Олон улсын эрүүл мэндийн дүрмийн" Монгол дах хэрэгжилтийг үнэлэх арга хэмжээ 2 дугаар сарын 1-2 -ны өдрүүдэд амжилттай болж өнөөдөр өндөрлөв. Үнэлгээнд олон салбарын 50 мэргэжилтэн оролцож нийт 19 талбараар үнэлгээ хийснийг ДЭМБ-ын мэргэжилтнүүд баримтжууллаа.
Үнэлгээний үйл ажиллагааг АНУ-ын ЭСЯ, Жайка болон бусад олон улсын байгууллагуудын төлөөлөгчид ажиглав. Эл үнэлгээг ирэх 5 сард болох олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээний өмнө хийж байгаа аж. Олон улсын эрүүл мэндийн дүрэм нь халдварт өвчин, нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл явдлууд буюу хүнсний, химийн, цацрагт идэвхт бодисын аюулаас ард иргэдийг хамгаалж, аюулаас урьдчилан сэргийлэх суурь чадавхиудыг ДЭМБ-ын гишүүн орнуудад байх ёстойг хуульчилсан 2005 оны баримт бичиг юм.