Сүүлийн гурван сар ЭМД-аа ашиглаагүй иргэд вирус тоолох шинжилгээг төлбөргүй өгнө

2017 оны 2 сарын 02

Эрүүл мэндийн сайдын тушаалаар элэгний C, B вирус тоолох шинжилгээ орон даяар үнэгүй явагдаж буй. Тэгвэл энэ шинжилгээнд чухам ямар хүмүүс хамрагдаж байгааг тодрууллаа. 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны албаны эх сурвалж “Элэгний В,С вирусыг үнэгүй тооллох журам нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн оношлогоо эмчилгээг даатгалд оруулна гэсэн заалтын үндэслэн үнэ төлбөр нь даатгалаас төлөгдөж байгаа. Энэ удаагийн вирус тоололтод сүүлийн гурван сар эрүүл мэндийн даатгалаа ашиглаагүй болон тэмдэглэгээ хийлгээгүй хүмүүс хамрагдаж байгаа юм” гэх мэдээллийг өглөө.

Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван сар эрүүл мэндийн даатгалаа ашиглаж, эмчилгээ, үйлчилгээ аваагүй хүмүүс элэгний C, B вирус тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байгаа юм. Эдгээр иргэд ХӨСҮТ болон Улсын нэгдсэн төв эмнэлгүүд болон харьяа дүүрэг, орон нутгийн эмнэлэгтээ С, В вирустэй эсэхээ тодорхойлуулсан байх шаардлагатай аж.

Мөн уг шинжилгээг урьдчилан цаг авсан иргэд даваа, пүрэв гарагийн 08:30-10:00 цагийн хооронд өгөх боломжтой гэнэ. Түүнчлэн сайн дураар шинжилгээнд хамрагдахыг хүссэн иргэд ХӨСҮТ-д вирус тогтоох шинжилгээг 20 мянган төгрөг, вирус тоолох шинжилгээг 165 мянган төгрөг төлж өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40579
0 эможи
keyboard_arrow_up