Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг хоёр ээлжээр ажиллаж байна

2017 оны 2 сарын 02

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн амбулатори, оношилгооны тасгууд оройн 20:00 цаг хүртэл өдөр бүр хоёр ээлжээр ажиллаж эхэллээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношилгооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай байдаг аж. Эмнэлгийн Зөвлөх поликлиникийн 8-10 кабинет болон дуран, дүрс оношилгоо  /рентген, хэвлийн ЭХО/, лаборатори, зүрхний бичлэгийн тусламж үйлчилгээг тогтмол үзүүлж эхлээд байна. Эмнэлгүүд хоёр ээлжээр ажиллах болсноор ажилтай байдаг иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40568
0 эможи
keyboard_arrow_up