ОХУ-ын Эмнэлэг биологийн агентлагийн төлөөлөгчид ирлээ

2017 оны 2 сарын 01

Сибирийн эрдэм шинжилгээ эмнэлзүйн төв /СЭШЭТ/-ийн / ФСНК ФМБА России/ -ийн ерөнхий эмч Осипова Татьяна Михайловна, хөрөнгө оруулалт, төслийн газрын захирал Яковлева Людмила Ивановна, чанарын албаны дарга Хмелевская Елена Георгиевна, хэвлэлийн төлөөлөгч Соколова Марина Александровна  нар Улаанбаатар хотноо ирлээ.

Тус төв нь ОХУ-ын Красноярск хотод байрладаг бөгөөд Сибирийн холбооны тойрогт  төдийгүй ОХУ, хамтран ажилладаг гадаад орнуудад амь тэмцсэн үеийн анагаах ухаан, спортын анагаах ухаан, мэдрэлийн мэс засал, мэдрэлийн эмгэгийн дараах нөхөн сэргээх эмчилгээгээр олон улсын жишигт хүрсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг төв юм.

ОХУ-ын Эмнэлэг биологийн агентлагийн харъяа СЭШЭТ-ийн төлөөлөгчид манай улсын эрүүл мэндийн салбарын ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, томоохон эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах зорилготой иржээ.

ЭМЯ-нд болсон уулзалтаар цаашид цөмийн оношлогоо эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах, уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтарч ажиллах талаар харилцан санал бодлоо солилцлоо. Мөн төлөөлөгчид УНТЭ-ийн цөмийн онош зүй, мэдрэлийн эмнэлзүйн төвийн үйл ажиллагаатай танилцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40541
0 эможи
keyboard_arrow_up