Элэгний В, С вирусыг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй тоолдог боллоо

2017 оны 1 сарын 27

Элэгний В, С вирусыг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй тоолдог боллоо.

Тодруулбал, Элэгний  В, С вирусыг улсын эмнэлгүүдэд үнэ төлбөртэй тоолдог байсан бол уг шинжилгээг ХӨСҮТ, УНТЭ-т эрүүл мэндийн даатгалын сангаас хийдэг болсон байна. Дээрх эмнэлгүүд нь эрүүл мэндийн даатгалын дэвтрийг үндэслэн шинжилгээг үнэгүй хийх ба орон нутгийн харъяалал харгалзахгүй үйлчилж байгаа аж.

Ингэхдээ вирус тоолуулах иргэн нь өрх, дүүргийн эмнэлгээсээ эрүүл мэндийн картан дээрээ “R-13” тэмдэглэгээг хийлгэж ирэх шаардлагатай. Энэ тохиолдолд та эмчийн үзлэг болон эхо, цус, шээсний шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой юм байна.

Дээрх шинжилгээнүүдийг ажлын өдрүүдэд 8:30-16:00 цагийн хооронд хийж байгаа бөгөөд даатгалын дэвтэргүй эсвэл дүүргээс тэмдэглэгээ хийлгээгүй тохиолдолд бүх шинжилгээ үнэ төлбөртэй аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40434
0 эможи
keyboard_arrow_up