Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Нууцыг хамгаалах эрхзүйн зохицуулалт, анхаарах асуудал” сэдэвт сургалт явуулж эхэллээ

2017 оны 1 сарын 26

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлээр “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжиж 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмнэлгийн үйл ажиллагааны нэгдсэн програм хангамж, цахим өвчний түүхийг анх удаа шинээр нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.  

Түүнчлэн УНТЭ- нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс “Сургалтын эмнэлэг”-ийн олон улсын загварт шилжин ажилласантай холбоотойгоор эрүүл мэндийн салбарт бэлтгэгдэж буй суралцагч эмч, сувилагч, оюутнууд нь тасаг, нэгжийн эмчийн болон сувилахуйн багийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, үйлчлүүлэгчийн ерөнхий мэдээлэл, өвчлөлийн мэдээлэл, лаборатори /шинжилгээ/ болон дүрс оношлогооны хариу, эмнэлгээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн даатгалын болон төлбөр тооцооны мэдээллүүдийг бүрэн авч ажиллаж байна.

Иймээс УНТЭ- нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон Кибер аюулгүй байдлын газраас өгсөн зөвлөмжийн үндсэн дээр сургалтын эмнэлгийн өвөрмөц үйл ажиллагаа, цахим эрүүл мэнд нэгдсэн програм хангамжийн эрсдэлээс урьдчилан сэргийлж 2017.01.24-ний өдрөөс эхлэн эмнэлгийн бүх ажилтан, суралцагч нарт “Нууцыг хамгаалах эрхзүйн зохицуулалт, анхаарах асуудал” сэдвээр Хуульч, өмгөөлөгч Ш.Нарантуяа сургалт явуулж эхэллээ. Сургалтад хамрагдсан бүх  ажилтан болон суралцагчдаас “Нууц хадгалах баталгаа” авч эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40388
0 эможи
keyboard_arrow_up