Хүүхдийн нүдний эрүүл мэндэд онцгой анхаарна

2017 оны 1 сарын 26

“Хүүхдийн нүдний эрүүл мэндийн тандалтын журам” батлагдаж, хүүхдийн нүдний эрүүл мэндтэй холбоотой тандалтын мэдээллийг цуглуулах, дамжуулах, нэгтгэх, эргэн мэдээлэх, дүн шинжилгээ хийх ажлыг үндэсний түвшинд зохион байгуулж, эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах зорилгоор “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн  тандалтын мэдээллийн маягт”-ын дагуу ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанд онлайнаар мэдээлэл авах болсон.

Уг тушаалын хэрэгжилтийг эхлүүлэхээр ЭМЯ, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба, Нүдний мэс заслын тасаг, ORBIS хамтран “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн тандалтын тогтолцооны журмын танилцуулга, программ хангамжийн сургалт”-ыг 2016 оны 1 сарын 24-27-ны өдрүүдэд танхимын болон онлайн гэсэн 2 үе шаттай зохион байгуулж байна. Сургалтыг нээж ЭМЯ-ны Нүдний мэргэжлийн салбар зөвлөлийн дарга М.Уранчимэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд, ОРБИС төслийн зохицуулагч нар үг хэлэн, Улаанбаатар хотын дүүргийн ЭМТ-үүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нүдний эмч, сувилагч бүхий 80 хүн хүрэлцэн ирж, 21 аймгийн нүдний эмч, сувилагч, өрх, сум, сургуулийн эмч нар онлайнаар оролцож “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн мэдээллийн программ хангамж”-тай танилцан, дадлага ажил хийлээ.

Сургалтанд оролцогсод хүүхдийн нүдний эрүүл мэндийн тандалтын журмын талаар ойлголт авч, ЭМС-ын А/187 тоот тушаалаар батлагдсан хүүхдийн нүдний өвчлөлийн тандалтын мэдээ, мэдээллийн маягтыг бөглөх аргачлал, програм хангамжийг ашиглахад суралцаж, хүүхдийн нүдний эрүүл мэндийн мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээлж хэвших юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40382
0 эможи
keyboard_arrow_up